Б.Батцэцэг:Тавдугаар сараас хилийг үе шаттайгаар нээнэ

391
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сараас хилийг үе шаттайгаар нээж, тусгай нислэгийг зогсооно гэж мэдэгдлээ.
Тэрээр “Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн 8000 гаруй иргэн байгаа. Үүнээс 4700 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Тухайн иргэдийг гурав, дөрөв, таван сард хуваагаад бүгдийг нь татан авахаар төлөвлөгөөг гаргасан. Гадаадад байгаа иргэдээ вакцинжуулах асуудлыг дипломат төлөөлөгчдийн газруудад тавьсан. АНУ-д 30 гаруй мянга, БНСУ-д 42 мянган Монгол иргэн байгаа. Энэ хоёр улс гадаадын иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэсэн. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд эх оронд нь ирүүлнэ.  Мөн  арилжаа, тусламжийн шугамаар ирж байгаа вакцинууд хугацаандаа ирж байгаа учраас вакцины тасалдал үүсэхгүй. Тухайлбал, арилжааны шугамаар авах Спутник-V вакцин дөрөвдүгээр сарын эхээр, БНХАУ-аас авах вакцины эхний хэсэг ирэх сарын 2-нд ирнэ” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn