Ховд аймагт 429 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ

809
Амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2014 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-нд "Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр" болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан юм.
Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулшгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Тийм учраас дэлхийн улс оронд амьтан, ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулах зорилгоор тус өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгосон аж.
Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт 5 анги, 28 баг, 79 овогт хамаарах 429 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ.
Монгол орны сээр нуруутан амьтдын зүйлийн бүрэлдэхүүний 65.9 хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршин амьдардаг аж.
”Амьтны аймгийн тухай” Монгол Улсын хуулиар 26 зүйлийн амьтныг нэн ховор ангилалд оруулсан. Үүний 17 зүйл нь буюу 65.4 хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байдаг.
Тус аймгийн нутаг дэвсгэрт аргаль хонь, бөхөн, янгир ямаа, хулан адуу, хар сүүлт, цоохор ирвэс, суусар, зэгсний гахай, борцгор хотон, алтайн хойлог зэрэг улаан номонд бичигдсэн нэн ховор, ховордсон нэлээд олон амьтан тархсан байдаг гэж БОАЖГ-аас мэдээллээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn