Таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх талаар туршлага солилцжээ

401
Ховд аймгийн боловсролын салбар байгууллагууд зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид бүрэн хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж буй.
Үүнтэй холбогдуулан цэцэрлэгийн багш нар таван настай хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэх талаар ажлын туршлага солилцож байна.
Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 40 гаруй байгууллага бий. Цаг үеийн нөхцөл байдал, зарим хязгаарлалтын дэглэмээс шалтгаалан  цэцэрлэгийн эрхлэгч нар өчигдөр цахим уулзалт хийжээ.
Үүнд төрийн өмчийн 33 цэцэрлэгийн эрхлэгч оролцов. Улмаар өмнөх жилүүдэд таван настай хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэсэн тухай ажлын туршлага, цаг үеийн мэдээлэл солилцсон байна.
Энэ үеэр зарим цэцэрлэг таван настай хүүхэд, тэдний эцэг, эхэд зориулсан ном, гарын авлага бэлтгэн түгээсэн, хүүхдүүд дасгал ажлын дэвтэртэйгээ хэрхэн ажиллаж байгаа талаар долоо хоног бүр шалгаж, урамшуулсан, сургалтын явцад сэтгэхүй хөгжүүлэх бүтээлийг хамтын оролцоотой хийсэн, хүүхдийн дэвтэрт энгийн зурлага бичиж, эцэг эхтэй хамтран ажилласан зэрэг нэлээд ажлын тухай дэлгэрэнгүй танилцуулжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn