Зэрэг суманд сарлаг ихэрлэжээ
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд тавдугаар сарын 23-нд сарлагийн ихэр тугал гарчээ. Малчин Г.Цогтдэлгэрийнх Бургасан багийн нутаг, баруун хаяа “Шалын зоо” гэх газар зусч байна. Эднийх нийт 389 толгой малтай. Үүний 50 гаруй нь сарлаг аж. Одоогоос зургаан жилийн өмнө тус малчны хотонд сарлаг ихэрлэж байсан байна.