Ховд аймагт амиа алдсан эх, нярай эмч нарын буруугаас болсон гэх дүгнэлт гарчээ

336

Ховд аймагт амиа алдсан эх, нярай эмч нарын буруугаас болсон гэх дүгнэлт гарчээ. Нас барсан эх нярайн Шүүх шинжилгээний дүгнэлтийг ар гэрт нь танилцуулжээ.Тодруулбал,
Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Ховд аймгийн Булган сумын эмнэлэг талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй, эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой, бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ. Мөн умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна. Мөн талийгаачийг 2021.04.29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй байна.

https://ubn.mn/p/14523



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn