Тендер шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгох уриалга гаргав

463
Ховд аймгийн хэмжээнд 2020 онд улсын төсвийн 55.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 төсөл, үйл ажиллагаа хэрэгжинэ. Үүнээс 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 58 төсөл, үйл ажиллагаа шинээр эхлэх юм.
Харин он дамжин 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 ажил хэрэгжинэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нийт ажлаас 11 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 50 төсөл, үйл ажиллагааг нь аймагт эрх шилжүүлжээ.  
Мөн энэ онд орон нутгийн төсвийн нийт 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 236 төсөл, үйл ажиллагаа хэрэгжинэ. Үүнээс 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 94 төсөл, үйл ажиллагааг сум, байгууллагад эрх шилжүүлсэн. Үүнд шинээр эхлэх 90 төсөл, үйл ажиллагаа буй
Ховд аймагт хэрэгжих эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, чанартай зохион байгуулах, улмаар тендер шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгох санаачилгыг гуравдугаар сараас эхлүүлэхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уриаллаа.
Үүнтэй холбогдуулан ил тод, нээлттэй буюу шилэн тендерийн бодлого хэрэгжүүлэхэд анхдагч нь байх талаар санаачилга гаргахыг Ховд аймгийн Засаг даргаас хүссэн албан тоот ирүүлжээ.
Орон нутагт тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотой тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах зорилгоор Ховдынхон "Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлсэн. Улмаар “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаа. Тендер шалгаруулалтыг ил тод, нээлттэй буюу шилэн болгосноор аливаа зөрчил, маргаан, авлигыг таслан зогсоох боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.    

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn