Нэмэлт орлогын сангийн төсөлд 146 иргэн материал ирүүлжээ

484
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжих “Нэмэлт орлогын сан”-гийн "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төслийн сонгон шалгаруулалт болж, нийт 146 иргэн, аж ахуйн нэгж материалирүүлжээ.
“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн II чуулган 2019 оны 11 дүгээр сард болсон.
Чуулганы үеэр Монгол Улсынтусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг хангах зорилготой уг төслийг 16 суманд 2025 он хүртэлх хугацаандхэрэгжүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан байна.
Улмаар өнгөрсөн сард төслийн сонгон шалгаруулалтхийж, хоёрдугаар сарын 13-ны өдөрнэгдсэн дүнг танилцууллаа.
Уг төслийн менежментийн хороо,төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүд хэлэхдээ: Энэ төсөлд нийт146 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлсэн. Үүнээс23 төслийг шалгаруулж,нийт 262 сая 50 мянган төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхээр болсон. Төсөл нь шалгарсан иргэдтэй гэрээ байгуулна.Дарааньшалгарсан төслийн нэрийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn