БОЭТ-д зөөлөн эдлэл, ариутгагч аппарат хүлээлгэн өгөв

420
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар өнөөдөр БОЭТ-д ажиллалаа. Энэ үеэр “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн хамт олонд зөөлөн эдлэл болон халуун уурын халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж болох Дискамер аппарат хүлээлгэн өгөв. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймаг дахь БОЭТ эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж мөн тусгаарлах байр бэлтгэсэн байна.  
Тус байгууллагын зүгээс ор, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийг ариутгах зориулалт бүхий халуун уурын халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж буюу Дискамер, Автоклав аппарат шаардлагатай байна гэх саналыг аймгийн Онцгой комисст хэд хэдэн удаа уламжилсны дагуу энэхүү аппаратыг олгожээ. БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасагт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Сард 2500-3000 ширхэг зөөлөн эдлэлийг гар аргаар угааж ариутгадаг аж.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn