БОЭТ-д зөөлөн эдлэл, ариутгагч аппарат хүлээлгэн өгөв

Тус байгууллагын зүгээс ор, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийг ариутгах зориулалт бүхий халуун уурын халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж буюу Дискамер, Автоклав аппарат шаардлагатай байна гэх саналыг аймгийн Онцгой комисст хэд хэдэн удаа уламжилсны дагуу энэхүү аппаратыг олгожээ. БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасагт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Сард 2500-3000 ширхэг зөөлөн эдлэлийг гар аргаар угааж ариутгадаг аж.
Н.Лхагва