БОЭТ-ийн Халдвартын тасгийг камержуулна

374
Ховд аймгийн Онцгой комисс дөрөвдүгээр сарын 13-нд хуралдав. Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар “Амны хаалтаа зүүцгээе” аян зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах талаар тодорхой шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутагт “Амны хаалтаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлэх үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг  уг  халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд үе шаттай хүргэнэ. Түүнчлэн хурлын үеэр халдварын болзошгүй эрсдэлийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор БОЭТ-ийн Халдвартын тасаг, Онцгой байдлын газрын шуурхай штабын өрөөг камержуулах шийдвэр гаргалаа.  БОЭТ-ийн Халдвартын тасгийг эрсдэл үүссэн тохиолдолд тусгаарлах байрны зориулалтаар ашиглах аж.
Мөн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагын ажлын хэсгийнхэн таван удаа хянан шалгажээ. Улмаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Үүнийг бүрэн арилгасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.  


Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn