БОЭТ-ийн Халдвартын тасгийг камержуулна
![](/uploads/posts/2020-04/1586840493_1-ai-.jpeg)
Тэгвэл өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутагт “Амны хаалтаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлэх үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг уг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд үе шаттай хүргэнэ. Түүнчлэн хурлын үеэр халдварын болзошгүй эрсдэлийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор БОЭТ-ийн Халдвартын тасаг, Онцгой байдлын газрын шуурхай штабын өрөөг камержуулах шийдвэр гаргалаа. БОЭТ-ийн Халдвартын тасгийг эрсдэл үүссэн тохиолдолд тусгаарлах байрны зориулалтаар ашиглах аж.
Мөн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагын ажлын хэсгийнхэн таван удаа хянан шалгажээ. Улмаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Үүнийг бүрэн арилгасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.
![](https://montsame.mn/files/5e943af26c107.jpeg)
![](https://montsame.mn/files/5e943b190d589.jpeg)
Н.Лхагва