Хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговрын батламж гардуулав

355

Ховд аймгийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 23-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговрын батламж гардуулсан байна. Тодруулбал, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу Ховд сумын өндөр настан Тохайн Хабдыл, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Рэнцэнгийн Сандуйжав нарт 40 ба 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламж хүлээлгэн өгчээ. 
Монгол Улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харъяат иргэн аж. Одоогийн байдлаар Ховд аймгийн харьяат 18 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлт хүргүүлсэн байна гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn