Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ танилцуулав

400
Ховд аймгийн УЦУОШТ-өөс тавдугаар сарын 4-11-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ танилцууллаа. Энэ сарын 5-6-нд уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Харин салхи энэ сарын 4,5-нд ихэнх нутгаар, 6-нд Алтайн өвөр говь, уулархаг нутгаар 7-12м/с байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна.
Агаарын температурын хувьд тавдугаар сарын 6-7-нд хүйтэрнэ. Ингэхдээ Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn