800 гаруй загасны тор илрүүлэн устгажээ

603
Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс загас нүүдэллэх хугацаа болж байгаатай холбогдуулан Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилогдож, гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тодорхой дөрвөн цэгт эргүүл хяналт хийж байна.
Ингэхдээ загас нүүдэллэх гол цэгт буюу Хар нуур, Хар ус нуур, Цахиуртын хоолой, Шижигтийн хавцал гэх дөрвөн газарт хяналтын байр байгуулжээ. Хар-Ус нуурт монгол хадран, алтайн шар сугас, нохой сугас, давжаа сугас гэсэн дөрвөн төрлийн 60 мянга орчим загас байдаг. Үүний 70-80 орчим хувийг монгол хадран, алтайн шар сугас эзэлж байна гэсэн судалгаа бий. Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд загас барих зөвшөөрөл олгоогүй.
Тиймээс энэ өвөл буюу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар долоо хоногийн ээлжийн хуваарь гаргаж, эргүүл хяналт тавьж ажилласан байна.
Энэ үеэр 800 гаруй загасны тор илрүүлж, устгасан. Улмаар торонд орсон загасыг буцаан тавьжээ. Мөн 600 орчим машинтай иргэд дэгээ ашиглан загас барьж буй зөрчил илрүүлжээ. Ихэвчлэн аймгийн төв болон Буянт, Мянгад, Чандмань, Дөргөн сумын иргэд хууль бусаар загас барих зөрчил гаргасан. Тиймээс цаашид иргэд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс уриалсан юм.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn