Ховд аймгийн цаг агаарын 7 хоногийн төлөв

411

2020 оны тавдугаар сарын 18-25-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Энэ сарын 18, 21, 23, 24-нд  зарим газраар, 22-нд ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орно.
Салхи тавдугаар сарын 21-23-нд зарим газраар 11-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Агаарын температурын хувьд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 25-30 градус дулаан байна. Тавдугаар сарын 21-ний өдрөөс нийт нутгаар сэрүүснэ гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn