1995 оны төгсөгчид 5000 ширхэг амны хаалт хандивлав

291

Ерөнхий боловсролын сургуулиудыг 1995 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл амны хаалт, гар ариутгагч бодисыг аймгийн Онцгой комисст хандивлалаа. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна. 
Тэгвэл энэ удаа Ховд аймгийн 1995 оны төгсөгчдийн төлөөлөл 300 гаруй хүн хандивын үйл ажиллагаанд оролцжээ.
Тэд 5000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч бодис, дурсгалын зүйлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржавт хүлээлгэн өгчээ. 
Энэ үеэр аймгийн удирдлагууд коронавирусний халдварын эрсдэлт үед орон нутгийнхаа ажлыг бодитоор дэмжиж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст нэгдсэн 1995 оны төгсөгчдөд  талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn