Ховдын 1998 оны төгсөгчид 6 сая төгрөгийн хандив өгчээ

537
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 6 сая төгрөгийн хандив өгсөн гэж ЭМГ-аас мэдээллээ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийт хандив өгч байгаа. Энэ удаа Ховд аймгийн төв болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн 1998 оны төгсөгчид эрсдэлтэй нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, ажилтан, алба хаагчдад зориулж хувцас хэрэгсэл, эд материал хандивлажээ.  
Төгсөгчид 5 хоногийн хугацаанд хандивын аян өрнүүлэхэд 109 төгсөгч нэгдэж 5.6 сая төгрөг болон бэлэн байдлын үеийн нэн шаардлагатай эд материал цугларсан аж. Энэхүү сайн үйлсийн аянд Улаанбаатар хот болон орон нутагт амьдарч байгаа төгсөгчид идэвхтэй оролцжээ. Ховдын 1998 оны төгсөлтийн төлөөлөл 03 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэнтэй уулзаж, хандиваа гардуулж өгчээ.
Энэ үеэр Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн  "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөлх нутагтаа тусламжийн гараа сунгаж байгаад талархал илэрхийлье. Бэлэн байдлын үеийн техник, хувцас хэрэгслийг аймгийн бүх суманд хуваарилж чадавхийг нь нэмэгдүүлнэ” гэлээ.
Аймгийн ЭМГ-аас сайн үйлсийн аянаар дамжуулан хандив өргөсөн 1998 оны төгсөлтийнхөнд "Талархал" гардуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn