Ховд аймгийн хэмжээнд 2020 онд нийт 92 удаа аюулт үзэгдэл тохиолджээ

336

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2020 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон Ховд аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм. 

Тайлангийн хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт үг хэлсэн бөгөөд 2020 оны онцлох үйл явдлыг бичлэг хэлбэрээр танилцууллаа.

Энэ онд баруун бүсийн хэмжээнд нийт 360 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 621 хүний амь, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5 тэрбум 48 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Энэболөнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 90, эд хөрөнгө 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.Гал түймэр, гамшиг ослын дуудлага 34 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ховд аймгийн хэмжээнд 2020 онд нийт 92 удаа аюулт үзэгдэл тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэдийн төлөөлөл 3192 хүн дайчлагдан ажилласан. Ингээд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 61 хүний амь, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүнчлэн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, мэдээлэл шуурхай дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, дадлага сургуулилт хийх замаар алба хаагчдын ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд нэлээд ажил өрнүүлжээ.

Мөнтайлангийн хурлын төгсгөлд ажил үйлс, амжилт ололтоор хамт олноо манлайлсан нэр бүхий 52 алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Тодруулбал, байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу 12 шилдэг ажилтныг шалгаруулсан бол найман алба хаагч цол нэмэв.

Мөн аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, Засаг даргын жуух бичиг болон салбар байгууллагын нэрэмжит шагналыг нэр бүхий алба хаагчид гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn