Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзахыг уриалав

373
Иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр биеэ хянах чадвараа алдах, гэмт хэрэг, зөрчил гаргах эрсдэл өндөр байгаа аж. Тухайлбал, 2020 оны 2 дугаар сарын 29-нд иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хадам ээжийнхээ хөлийгсүхээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хэрэг үйлдсэн этгээд тухайн өдөр ажил тарсны дараа ганцаараа архи ууж, гэртээ согтуу харьсан байна. Тэрээр гэртээ ирэхэд эхнэр болон хадам ээж нь сар шинийн тавгийн идээгээ буулгасан байжээ. Үүнээс хэрүүл маргаан эхэлсэн гэж мэдүүлсэн гэнэ.
Мөн архи ууснаар биеэ хянах чадвараа бүрэн алдсан учир цаашид ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа бөгөөд өглөө архи гарах үед хэрэг үйлдсэнээ эхнэрээсээ сонссон гэж мэдүүлжээ. Зүй бус үйлдлийн хохирогч болсон хадам ээж нь одоогийн байдлаар Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 
Ховд аймаг дахь Цагдаагийн газарт энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 19 гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүний 16 хэрэг зөрчил нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй үйлдэгджээ.
Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэсэн 6, олон нийтийн газар биеэ зүй бус авч явсан 2 хэрэг зөрчил илэрсэн аж. Иймд иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзаж, хэрэг, зөрчил гаргахгүй байх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn