Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 тохиолдол бүртгэгдсэн

526
Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил ямар түвшинд байсан талаар тодруулав. 
Баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд зөрчлийн шинжтэй 17 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэртээ агсам согтуу тавьсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсанзөрчилдийлэнх хувийг эзэлж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 тохиолдол бүртгэгдсэн аж.
Шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэхзорилгоорулсын болон аймгийн Онцгой комиссыншийдвэрийн дагуу хөл хорио тавьсантай холбоотойгоорсар шинийнбаярынөдрүүдэд гэмт хэрэг, зөрчил багагарсан.Өмнөх жилийн сар шинийн өдрүүдтэй харьцуулахадгэмт хэрэг, зөрчил46.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn