Энэ онд 13 шинэ гарааны бизнес шалгаруулна

554
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар / ХХҮГ/-аас зургаан хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг бол “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр" юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 22 шинэ гарааны бизнесийг дэмжиж,нийт 220 сая төгрөгийн санхүүжилт олгосноор 50 орчим ажлын байр шинээр бий болжээ.
Харин 2020 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 13 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж,тус бүр 10 сая буюунийт 130 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох төлөвлөгөөтэй байгаааж. Тус хөтөлбөрийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn