Ховд аймагт 14 хүн халдвар авсан нь тогтоогдлоо

355

Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж,нийт 402 боллоо.  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 97 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн нэг иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна.

Одоогоор халдвар авсан нэг хүний биеийн байдал хүнд,10 хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан иргэдийн 292 нь эдгэрч,эмнэлгээс гарчээ.

Өнөөдөр халдвартай 12 иргэнийг “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэж байна. Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 484, тусгаарлан ажиглах байранд 99, гэрийн тусгаарлалтад 270, гэрийн ажиглалтад 606 иргэн буй.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn