Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 196 боллоо

440
Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан хүний тоо 4-өөр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 196 боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй Зэрэг сумын иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “Бооржи” зочид буудалд байсан хоёр иргэнээс давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн тээврийн нэг жолооч, нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.
Өнөөдрийн байдлаар 76 иргэн “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд, хоёр иргэнийх хүнд гэх оноштой байна. Мөн таван иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа аж.
Одоогоор коронавирусний халдвар авч “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн 118 иргэн эдгэрч, гэртээ гараад байна.
Тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 884 иргэн, тусгаарлан ажиглах байранд 171 иргэн байна. Мөн гэрийн тусгаарлалтад 591 иргэн, гэрийн ажиглалтад 125 иргэн буй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn