Жаргалант сумын ес, аравдугаар цэцэрлэгийн барилгын ажилтай танилцав

482

Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг энэ сарын 29-ндЖаргалант сумын ес, аравдугаар цэцэрлэгийн шинэ барилгын ажлын явцтай танилцсан байна. 

Ес
дүгээр цэцэрлэг аймагтаа хамгийн олон хүүхэд хүлээн авна 

Аймгийн төв буюу Жаргалант сумын Есдүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ганбүрэн” ХХК-ийн хамт олонгүйцэтгэж байна. 

Тус бүтээн байгуулалтын ажил 2020 онд эхэлсэн. Улмаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ байгуулжээ.

Тус цэцэрлэгийн барилга, хийцийн хувьд Ховд аймагт барьж буй анхдагч шийдэлтэй. Анги бүхэн аваарын хаалгатай. Бие засах өрөө, угаалтуур, шүршүүр гээд хамгийн сүүлийн үеийн загвараар барьж байгаа гэдгээрээ онцлогтой юм.  

Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай явж байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 100-аар нэмэгдэж, нийт 240 буюу Ховд аймагтаа хамгийн олон хүүхэдтэй томоохон цэцэрлэг болох юм. Өөрөөр хэлбэл шинээр гурван бүлэг нээнэ. Ажлын байр ч бас нэмэгдэх аж. 


Жаргалант сумын аравдугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил 90 хувьтай  


Тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Турлиахт” ХХК-ийн хамт олон улсын төсвийн 1 тэрбум 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.

2020 онд барилгын ажлын 80 орчим хувийг хийсэн.Одоо ч ажлууд үргэлжилсээр байгаа бөгөөдэнэ оны наймдугаар сарын 25-30-ныөдөр гэхэдашиглалтад хүлээлгэн өгөхөөргэрээ байгуулжээ.  

Коронавирусний халдварын тархалт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материал татан авах ажил удааширч,ажил нь45 хоног зогссонбайна.Одоо шаардлагатай бүх материалаа татан авсан. Бүх анги танхимын хаалга суурилуулах, дотоод засал, гадна орчны тохижилтын ажил үлдлээ. Үүнийг 21 хоногийн хугацаанд хийж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж барилгын ерөнхий инженер Л.Батхишиг хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn