51 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа

312

Энэ сарын 30-ны өдрийн байдлаар Ховд аймагт нийт 605 сорьцод PCR шинжилгээ хийхэд51 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Ингэснээр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 812 болов.  

Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т 136 хүн хэвтэн эмчлүүлж байна.Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, есөн хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Харин Цэцэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 51 хүн хэвтэн эмчлүүлж буй. Мөн Жаргалант суманд 84, Булганд 21, Алтайд 1, Буянтад 4, Мөст суманд нэг хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нийтбатлагдсан тохиолдлын 464 нь эдгэрчээ. Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1651, тусгаарлан ажиглах байранд 28, гэрийн тусгаарлалтад 1635, гэрийн ажиглалтад 361 иргэн байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn