53 иргэн халдвар авсны 15 нь “Ховд-эко” цементийн үйлдвэрээс батлагджээ
Долоодугаар сарын 9-ний өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 53-аар нэмэгдэж, нийт 1432 боллоо.
Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 850 сорьцод PCR шинжилгээ хийхэд “Ховд Эко” цементийн үйлдвэрээс хамгийн олон буюу 15, Зэрэг суманд 12, Манхан суманд долоон иргэнээс халдвар илэрсэн байна.
Түүнчлэн Мөст суманд дөрөв, Цэцэг суманд хоёр, Дуут сумын харьяат Жаргалант суманд нэг, аймгийн төв Жаргалант суманд 12 иргэнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон гэрийн эмчилгээний үр дүнд халдвар авсан 70 хүн эдгэрсэн бөгөөд нийт халдварын батлагдсан тохиолдлын 790 нь эдгэрлээ.
Одоо аймгийн төвийн Тусгаарлах эмнэлэгт 187 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 23 нь 18 хүртэлх насны хүүхэд юм. Мөн "Мөнх цохилохуй" эмнэлэгт ес, хөдөөгийн сумдын Эрүүл мэндийн төвд 142 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин Жаргалант суманд 254, сумдад 34 гээднийт 288 хүн гэрээр эмчлүүлж буй . Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3244, гэрийн тусгаарлалт, ажиглалтад 220 иргэн байна.