Коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр бүртгэгдэв

413
Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж,нийт 145 боллоо. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 323 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 145 болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэнээс халдвар илэрчээ.
Мөн Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж байсан тээврийн хоёр жолоочоос (зөөвөрлөгдсөн) халдвар илэрсэн байна.
Түүнчлэн тус аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Эрдэнэбүрэн сумын харьяат иргэний ойрын хавьтал буюу Жаргалант суманд оршин суух зургаан иргэнээс халдвар илэрсэн аж.   
Одоогийн байдлаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 99 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр өвчтөний биеийн байдал хүнд, зургаан өвчтөнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 56 болжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn