Э.Даваажамцад хоёр өрөө байр олгожээ

305

Э.Даваажамц нь Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилт тогтоосон. Тэрбээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин бөгөөд ахлах ахлагч цолтой. Түүнийг өнөөдөр Ховд нутгийнхан угтан авлаа. Улмаар түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ховд аймгийн удирдлагууд хоёр өрөө байр олгож, батламж гардууллаа. Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцаж хамт явсан багийн гурван гишүүнийг тус бүр 1.0 сая төгрөгөөр урамшуулав.

Энэ үeэр коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Э.Даваажамцын гэр бүлийн зүгээс нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өгсөн байна.

 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn