Дорнод, Сэлэнгэ, Ховд аймагт болох “Бүсийн уралдаан”-ын хуваарь гарчээ
Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн.
Иймд Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. бөгөөд ойг угтаж тэгш ой тохиож буй гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болжээ. Уралдаан ирэх сарын 6-8-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулагдахаар болсон байна. Тэгвэл дээрх аймгуудад болох бүсийн уралдааны хуваарь гарчээ.