Өнөөдөр “Залуучуудын хөгжлийн сарын аян” эхэлнэ

396



Жил бүрийн наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлж буй.

Энэ жилийн тухайд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Залуучуудын хөгжлийн төв”, “Залуучуудын холбоо”, “Залуучуудын зөвлөл” хамтран 2021 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийн хооронд “Залуучуудын хөгжлийн сарын аян” зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Тус аяны үйл ажиллагааг Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжүүлэх гэж буйгаараа онцлогтой.  

Энэ нь орон нутагт тулгамдсан зарим асуудлыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилга дор шийдвэрлэх, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг бий болгох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд чиглэнэ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn