"Гэрэлт ирээдүй" сайн үйлсийн аян эхэллээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан “Багадсан дүрэмт хувцсаа найздаа, дүүдээ бэлэглэе” уриалга бүхий "Гэрэлт ирээдүй" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Тус аяны үйл ажиллагааг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Залуучуудын хөгжлийн төв”-өөс санаачлан,хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Энэхүү аяны хүрээнд иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөртөө таарахгүй байгаа, багадсан дүрэмт хувцас, зарим хичээлийн хэрэгслүүдийгах, эгч, дүү, үе тэнгийнхэндээ бэлэглэх, хандивлах учиртай.
Иймээс өсвөр үе, хүүхэд, залуучууд, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг “Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Тус аяны хүрээнд цугласан дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг холбогдох судалгааны дагуу зорилтот бүлгийн айл өрхийн хүүхдүүдэд хүлээлгэн өгөх аж.