Ховдын тарвас, шар төмсөнд дурлагсад Жуков, Барилгачдын талбайг зориорой

384

Ховд нутгийн үржил шимт хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амтат гуа, тарвасыг төвлөрсөн цэгээс Улаанбаатар хотын хэрэглэгчдэд худалдана.   

Ховд аймгийн тариаланчид шинэ ургацын төмс, хүнсний ногоог худалдаанд гаргаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, Улаанбаатар хотод түрээсийн төлбөргүйгээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ зарж, борлуулах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэхийг уриаллаа. 

Өөрөөр хэлбэл, энэ жил Ховдын тариаланчид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр хураамжгүй борлуулж болно. 

Ингэхдээ хэрэглэгчдэд зөвхөн Ховдын хөрсөнд ургасан бүтээгдэхүүн борлуулах, хүнсний ногооны хадгалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

Ховд аймгийн тариаланчид Улаанбаатар хотод очиж худалдаа эрхлэхдээ Баянзүрх дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр (99291218), Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст (99168440, 99008382) холбогдон, гэрээ байгуулж, өнөөдрөөс эхлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдах боломжтой гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn