Ховд аймаг энэ жил 2918 га талбайд тариалалт хийнэ

434

Ховд аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлжээ. Тодруулбал, энэ жил нийт 2918 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Орон нутгийн газар тариалан эрхлэгч иргэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс талбайн арчилгаа, үрсэлгээний ажил хийж эхэлсэн.
Улмаар 130 га-д үр тариа, 688 га-д төмс, 1021 га-д бусад төрлийн хүнсний ногоо, 510 га-д тэжээлийн ургамал, 569 га талбайд жимс жимсгэнэ тариалах аж.
Энэ жилийн тухайд газар тариалан эрхлэгчид хүнсний ногоо голчлон тарьж байна. Учир нь энэ онд Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 1000 тонн хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий механикжсан зоорь барьж ашиглалтад оруулсан.
Тус зоорь нь дөрвөн тасалгаатай. Байцаа, сонгино, саримс, манжин, лууван, төмс зэрэг хүнсний ногоог тус бүрт нь стандартын дагуу нөөцлөн хадгалах боломж бүрдэж байна гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.  
Түүнчлэн Булган, Жаргалант суманд жимс жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулсан. Ингэснээр энэ жил анх удаа төрөл бүрийн жимсний модны суулгац үржүүлж бэлтгэнэ.
Цаашид аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүдэд жимсний модны суулгац нийлүүлж, хашаандаа жимс жимсгэнэ тарих боломж бүрдүүлэхээр зорьж байна гэж албаны эх сурвалж хэлэв.
Мөн 2019 онд “Газар тариалан” хөтөлбөрийн хүрээнд төмсний үрийг шинэчлэх зорилгоор 24 ногоочинд нийт 20 тн гала сортын үр олгосон. Улмаар аймгийн ХХААГ нийт 60 тн гала сортын төмсний үр нөөцлөн авчээ. Тухайн нөөц төмсний үрийг энэ онд орон нутгийн газар тариалан эрхлэгчдэд олгох аж.
Ховд аймагт 3000 орчим газар тариалан эрхлэгч иргэн бий. Өнгөрсөн 2019 онд нийт 2434.8 га талбайд тариалалт хийснээр 22.8 мянган тонн ургац хураан авч байжээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn