Үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрчээ

262

Ховд аймагт олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас зарим сумын нутаг дэвсгэрт үeр бууж, авто замын эвдрэл, гэмтэл үүсчээ. Тодруулбал, Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт үер буусны улмаас зам 10 метр орчим өргөнтэй сэтэрч, цааш 500 метрийн зайд дахин эвдрэл үүссэн байна. Мөн Мөст сумаас таван километр зайд авто зам сэтэрсэн.   
Үүнээс гадна Бодонч, Ангиртын гол үерлэж, малчдын хадлангийн талбай руу ус оржээ. Мөн Бодончийн хавцлын замын зарим хашлага эвдэрч, Алтай Үенч сум хооронд 300 орчим метр авто зам эвдэрсэн гэж эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр орон нутгийн иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.  
Одоогоор Буянт гол үерийн аюултай түвшнээс гурван см давж үерлэсэн. Үенч гол, Алтай сумын Бодонч гол үерийн түвшнээс 14 см-ээр тус тус давсан гэх мэдээлэл байна. 
Цаашид наймдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй. Иймээс жолооч, зорчигчид, иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, баталгаагүй зам, гүүрээр явахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn