Ховд аймагт архаг хууч өвчингүй 25 настай иргэн коронавирусийн халдварын улмаас нас баржээ
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн 25 настай Т нь наймдугаар сарын 22-ны өдөр коронавирусийн улмаас нас барсан тохиолдол гарчээ. Талийгаач нь ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 931 болоод байна.
Иймээс иргэд та бүхэн өөрийн болон хайртай дотны хүмүүсийн эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Г.НАНДИНТУЯА
iSee.mn