Коронавирусний халдварын 416 шинэ тохиолдол бүртгэгдэв
Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 416-аар нэмэгдэж, нийт 10789 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 867 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 74 нь 18 хүртэлх насны хүүхэд, 67 нь жирэмсэн эх юм. Мөн биеийн байдал нь нэн хүнд 14, хүнд 61, хүндэвтэр 236, хөнгөн оноштой 556 хүн байна.
Түүнчлэн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 4123 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 284 хүн гарсан бөгөөд одоогоор корона вирусний халдвар авсан нийт 7311 хүн эдгэрчээ.