Ахмадууд мөнгөн хандив өгчээ

460
Ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооноос "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж мөнгөн хандив тусламж үзүүллээ. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн түвшинд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж буй. Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ховд аймгийн ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооны 97 гишүүн санаачилга гаргаж, нийт 1 сая 205 мянган төгрөгийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нарт хүлээлгэн өгчээ. Ийнхүү иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг эрхэмлэн сэтгэлийн хандив өргөж буй ахмад настнуудад аймгийн Засаг дарга  талархал илэрхийлж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэж онцоллоо. Тус холбооны гишүүдийн өгсөн хандив болон бусад хувь хүн, байгууллага, хамт олны сэтгэлийн бэлэг, мөнгөн тусламжийг тусгай дансанд төвлөрүүлж, хэрхэн зарцуулсан тухай олон нийтэд нээлттэй мэдээлэл түгээнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn