Залуучуудын шилдэг гарааны бизнес шалгаруулна

199

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг.
Иймээс Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж буй. 
Тус үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн хэмжээнд 2017 оноос хойш залуучуудаар удирдуулсан 42 шинэ гарааны бизнес төслийг дэмжиж, санхүүгийн дэмжлэг олгож байжээ.
Тэгвэл энэ онд дахин “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг гарааны бизнес” шалгаруулах үйл ажиллагаанд оролцогчдыг eсдүгээр сарын 20-30-ны өдөр бүртгэнэ. Улмаар 10 дугаар сарын 1-3-ны өдөр сургалт, шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах аж.
Үүний үр дүнд шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргасан нэг шилдэг “старт-ап” залуучуудын багт 10.0 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно. 
Хамрах хүрээний тухайд, Монгол Улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд байна. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд гурав хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд байх аж.
Бүртгүүлэх холбоос гэвэл https://docs.google.com/.../1FAIpQLSdlQIPM_83C.../viewform бөгөөд оролцох хүсэлтэй иргэд 99019564, 80878805, 77431220, 86778607 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn