Ховд аймгийн 40 сурагчид гар утас олгожээ
Мобиком корпораци “Smart Education” шинэ төслийг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүллээ. Төсөлд зорилтот бүлгийн 4-7 дугаар ангийн сурагчдыг хамруулсан аж.
Ингэхдээ Мобиком корпорацийн цахим хаягаар сурагчдаас зураг, эсээ бичлэгийн 90 орчим бүтээл хүлээн авч, шилдэг 40 бүтээлийг шалгаруулжээ. Үүнд Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Дарви, Цэцэг, Дөргөн, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн сумын нэр бүхий 40 сурагч багтсан байна. Иймээс тэдэнд хамгийн сүүлийн үеийн Samsung брэндийн Galaxy М12 ухаалаг утас, гарын бэлэг гардуулав. Мөн Мобиком корпорациас дугаар, бүтэн жилийн дата эрх олгожээ. Ингэснээр төсөлд хамрагдсан сурагчид утсандаа Google meet, zoom, voo зэрэг аппликейшн суулган цахим хичээлд хамрагдах, хичээлээ нөхөж үзэх, суралцах боломж өргөжиж байна.
“Smart Education” төсөлд Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн нийт 1320 хүүхдийг хамруулжээ.