Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

325
 
Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх
-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа "Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn