Жаргалант сумын Хоёрдугаар сургуулийг "Алтан гадас" одонгоор шагналаа

378


Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль өнөөдөр төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.
50 жилийн түүхтэй тус сургууль энэ хичээлийн жилд 100 орчим багш, ажилтан, 1200 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  
Тус сургуулийн үe үeийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгч, суралцагч нарын Ховд аймаг төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаг ийнхүү үнэлж, төрийн дээд шагнал олгосонд тус сургуулийн хамт олон баяртай байна.   
Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд хотын захирагч Ц.Цогтбаяр нар гардуулан өгч, баяр хүргэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn