Коронавирусний улмаас дэлхийн эдийн засаг хэдий хэмжээний хохирол амсахыг тооцоолжээ

556
Коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2 их наяд орчим ам.долларын хохирол амсаж магадгүй байна. Энэ тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн асуудлаарх бага хурлын тайланд дурджээ.
Коронавирусээр үүсгэгдсэн өвчин сөрөг нөлөө үзүүлж байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшин 1.7 хувьд хүрнэ гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурджээ. Өмнө нь Дэлхийн банкны шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан юм. 
Эдийн засгийн талаарх сөрөг урьдчилсан таамгаас үзвэл, орлого 2 их наяд ам.доллароор буурч, Хятадыг эс тооцвол хөгжиж буй орнууд 220 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна.
"Газрын тос, түүхий эд экспортлогч орнууд үүнд илүү өртөж магадгүй юм. Коронавирусний тархалт нь юуны түрүүнд олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал хэдий ч эдийн засагт ихээхэн аюул учруулж байна" хэмээн тайланд дурдсан байна. 

Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn