Хятадаас гадна коронавирусээр халдварласан хүний тоо 10 мянга давжээ

456
БНХАУ-аас гадна коронавирусээр халдварласан хүний тоо 10 мянга давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
ДЭМБ-ын цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-аас гадна халдвар авсан 1792 шинэ тохиолдол илэрч, тус улсаас гадна халдвар авсан нийт хүний тоо 10 566-д хүрсэн бол 166 хүн нас баржээ /37 хоногийн хугацаанд/.
Вирусний халдвар Португал, Саудын Араб, Тунис, Марокко, Латви, Андорра, Иордан, Сенегал гэсэн найман улсад шинээр бүртгэгджээ. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д халдвар авсан хүний тоо 80304 болж, 2946 хүн нас барсан байна. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 90 870 болжээ.

Д.Жаргал
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn