Энэ долоо хоногийн сүүлээр нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ

343


Ховд аймгийндолоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг УЦУОШТ-өөс танилцууллаа. Өнгөрсөн 10 хоногийн хугацаандзарим сумын нутгаар салхины хурд ширүүсэж секундэд 10-18 метр хүрч, шороон болон зөөлөн явган шуургатай байсан. Харин сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан байв.
Цаашид буюу энэ сарын 28, 29-ний өдөр уулархаг нутгаар, ирэх 11 дүгээр сарын 1-нд зарим газраар хур тунадас, цас орно. 
Салхи энэ сарын 30, 31-ний өдөр болон ирэх 11 дүгээр сарын 1-нд зарим газраар 6-11м/с байна. Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Харин бусад хугацаанд салхи баруунаас 4-9м/с байна.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаанбайна. Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй байгаа юм.
Энэ сарын 29-ний өдрөөс Ховд аймгийн нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байнагэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn