Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 2022 онд ашиглалтад орно

421


Ховд аймгийн хэмжээнд 3039 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэх судалгаа бий. Энэ нь тус аймгийн нийт хүн амын 2.5 хувийг эзэлж байна.
Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх, дэд бүтэц, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зэрэг асуудал чухал юм.
Ховд аймгийн тухайд одоогоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 60-70 хувьтай үргэлжилж байна. 
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Элбэг гүн” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа юм. Тус хамт олон барилгын ажлыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам"-ны захиалга, "Азийн хөгжлийн банк"-ны 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021 онд эхэлсэн ба ирэх 2022 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Сүүлийн үeд ажиллах хүчний зардал өссөн, барилгын материалын үнэ нэмэгдсэн, хилийн боомтоор орж ирэх бараа материал гацсан тул ажлын явц удааширч болзошгүй байна. Гэвч барилгын ажлыг чанартай, стандартын дагуу хийж, төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр зорьж байна гэж “Элбэг гүн” ХХК-иас мэдээлэв.  
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажил Ховд, Архангай, Дархан уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл гэсэн 6 аймагт зэрэг явж байна. 
Барилгын зураг төсөвт тусгагдсанаар 2-3 давхар, 200 мкв уг барилгад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусламж үйлчилгээ, насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг нэг дороос цогц байдлаар авах боломж бүрдүүлэх аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn