Ховд аймгийн цаг агаарын төлөв
Өнгөрсөн аравдугаар сард нийт нутгаар хур тунадас бага орсон. Мөн бэлчээрийн ургамлын хагдрах хугацаа хойшилж, тус сарын эхний 10 хоногт хагдарч өвлийн тайван байдалд шилжсэн.
Тэгвэл 2021 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч хүчтэй салхи шуурах төлөвтэй байна.
Тодруулбал, энэ сарын 3, 4-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас, цас орно.
Салхи энэ сарын 2, 3-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с байх аж.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Энэ сарын 4-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.