“Эв нэгдлийн их хурал”-д М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

349
Ардчилсан намын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу маргааш /2021.11.5/ зохион байгуулахаар болсон. Намын их хуралд М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ өнөөдөр /2021.11.4/ албан ёсоор мэдэгдлээ.
Тус намын гэрчилгээ, тамганы асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй ч аль аль тал нь эрх бүхий гэдгийг хэлсэн юм. Тиймээс ойлголтын зөрүүтэй олон мянган дэмжигчээ хүндэтгэн намын цаашдын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээр онц их хуралд оролцохоор болсон. Гэсэн ч тус хурлын төлөөлөгч хэт нэг талыг баримталсан, гишүүдийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа учир эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй. Тиймээс АН-ын зүгээс маргааш болох онц их хурлыг хүчин төгөлдөр гэж харахгүй байна.
252495352_187820820179734_16190727207975176_n “Эв нэгдлийн их хурал”-д М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүн дэмжин гарын үсгээ зурж, 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан намын Их хурлыг 2021 оны арваннэгдүгээрр сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn