"Машин бохирдууллаа" хэмээн хүүгээ хөнөөсөн хэрэгт ээжийг нь ЯЛЛАГДАГЧААР татжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.