Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 24.4 хувь нь тэнцжээ

294
Төрийн албаны 2021 оны хоёрдугаар ээлжийн ерөнхий шалгалтыг Ховд аймагт 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр зохион байгуулсан.
Энэхүү шалгалтад Ховд аймгаас нийт 234 иргэн оролцохоор цахим хэлбэрээр бүртгүүлсэн юм. Үүнээс 197 иргэн шалгалт өгч, ирц 84.2 хувьтай байв.
Улмаар төрийн албаны шалгалтад 48 иргэн тэнцсэн бөгөөд энэ нь нийт шалгалт өгсөн иргэдийн 24.4 хувийг эзэлж байна.
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын баг коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэм баримтлан, зохих хууль журмын дагуу ажилласан байна.  
Тодруулбал, шалгалтын үйл явцыг цахимаар шууд дамжуулсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхим, төв талбайд лед дэлгэцээр иргэд хянах боломжийг бүрдүүлсэн байв.
Энэ удаагийн шалгалтын зохион байгуулагчаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүн хамтран ажиллажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn