55 үйлчилгээний газарт давхардсан тоогоор 705 удаа шалгалт хийжээ
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зоогийн газрууд 10:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй. Мөн баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хориглосон шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн МХГ-аас хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Тодруулбал, баар, зоогийн газар, караоке, цахим тоглоомын газар, хүнсний дэлгүүр, худалдааны төв зэрэг нийт 55 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 705 удаа шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад цагийн хязгаарлалтыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа 18 зөрчил илрүүлж, газар дээр нь таслан зогсоожээ.
Мөн зочид буудал, банк, нийтийн тээврийн газар зэрэг 116 байгууллагын дотоод орчин нөхцөлд хяналт тавьжээ.
Түүнчлэн олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, урлаг, спортын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийн дагуу шашны 15, сургуулийн 26 спорт зааланд хяналт шалгалт хийж, есөн зөрчил илэрснийг газар дээр нь таслан зогсоосон аж.
Н.Лхагва